Ханз, түлхүүр үг бүрийг сонирхолтой түүх, дүрслэл болгон хувиргасан. Ингэснээр та ханзыг механикаар бус, төсөөлөн бодох замаар хурдан тогтооно.
Сурсан зүйлээ мартахын яг өмнөхөн дахин сануулна. Хүний ой тогтоолтын онцлогт тохирсон энэхүү арга нь цаг хэмнэж, мэдлэгийг урт хугацаанд хадгална.
Ханзыг санамсаргүй дарааллаар бус, бие биенээсээ урган гарсан логик уялдаагаар сурна. Түлхүүр → Ханз → Үг гэсэн дараалал нь ойлгоход хялбар байна.
N5-аас N2 түвшний 1000+ ханзыг хөнгөнөөс нь хүнд рүү нь эрэмбэлсэн. Та юу сурахаа бодож цаг алдахгүй, зөвхөн урагшилна.
Би анх Япон хэлний сургалтанд сууж байсан ч, яг ханз үзэж эхлэх үедээ шантарч, дундаас нь орхиж байлаа. Харин дараа нь WaniKani-тай танилцаж, энэ арга барилаар ханзыг бүрэн сурах боломжтойг ойлгосон юм. Гэхдээ Монгол хүнд эх хэлээр нь тайлбарлавал илүү үлдэцтэй, хурдан сурах боломжтой санагдсан. Учир нь Япон, Монгол хэлний өгүүлбэрийн бүтэц, үгийн нарийн мэдрэмж хоорондоо маш төстэй шүү дээ. Тиймээс би энэхүү давуу талыг ашиглан, автобус унаанд ч хичээлээ хийх боломжтой, бидэнд хамгийн тохиромжтой аппликейшн бүтээхийг зорьлоо.
Эхний түвшин үнэ төлбөргүй. Цаашид гүнзгийрүүлэн сурахыг хүсвэл сарын эсвэл жилийн эрх авах боломжтой.
Шинэ ханз сурахын тулд түүний бүрдүүлэгч хэсгүүдийг "Зуурмаг" түвшинд хүргэх шаардлагатай.
Та "Гурил" үеийн шалгалтуудыг амжилттай давж, мэдлэг тань барьцалдаж "Зуурмаг" болох үед систем тэрхүү түлхүүрүүдийг агуулсан шинэ ханзуудыг автоматаар нээдэг.
PanKan нь таныг мартахын яг өмнөхөн сануулж байхаар тохируулагдсан. Хичээлээ үзэж дууссаны дараа тухайн ханз Гурил 1 төлөвт шилжинэ.
Эхний нэг түвшинд сургалтыг эрчимжүүлэхийн тулд Гурил шатны хугацаа богино байдаг:
Жич: Шалгалтын цаг нь цагийн эхлэл рүү тоймлогддог тул танд хэдхэн минут тутамд бус, багц багцаар шалгалтууд ирэх болно.
Одоогоор PanKan нь зөвхөн iOS (iPhone, iPad) төхөөрөмж дээр ажиллана. Бид чанартай аппликейшн бүтээхийн тулд одоогоор нэг платформ дээр төвлөрч байна.
Тэдгээр нь ханзны "цагаан толгой" буюу түлхүүрүүд юм. Ханзыг бүрдүүлэгч хэсгүүдийг эхэлж сурснаар та нарийн төвөгтэй ханзыг ч хялбархан тогтоож, ялгаж чадна.